Амжилт гэдэг бол хүн бүрийн хүсэл мөрөөдөл
Амжилт гэдэг бол хүн
бүрийн хүсэл мөрөөдөл, хүрэхсэн гэж тэмүүлдэг тэр зүйл нь байдаг. Бид бүгдээрээ амьдралаас олдож болох хамгийн сайн сайхан
бүхнийг хүсдэг. Хүн дундаж амьдралтай байсан ч дорой явахыг хүсдэггүй. Хэн ч
хоёрдугаар зэргийнх гэдгээ мэдрэх, ийм маягаар цааш үргэлжлүүлэхийг албадахад
дуртай байхгүй. Тэгвэл амжилт гэж чухам юуг хэлэх вэ? Та өөртөө ийм асуулт
тавьж байсан удаа бий юу? Амжилт - өөрийгөө хүндлэх гэсэн утгыг илэрхийлдэг.
Амжилт мөн айдас, эргэлзээ, түгшүүр, гунихрал, урагшгүй байдлаас гарч эрх
чөлөөтэй болохыг ч бас илэрхийлдэг. Амжилтад хүрнэ гэдэг нь байнгын илүү их
сэтгэл хангалуун байдал, аз жаргалыг олж авах, амьдрал нь тантай холбоотой
хүмүүсийн төлөө илүү их зүйл хийх, сайшаагдах, ажил дээрээ, нийгмийн дунд
хүндэтгэл хүлээх гэсэн үг байдаг. Зарим тохиолдолд амжилт хувь хүний амьдралын
сайн сайхныг илэрхийлэх нь ч бий. Нэг үгээр хэлбэл амжилт бол ялалт юм. Хүмүүсийг сайн ажиглавал зарим нь амжилтад
хүрч, алхам тутамдаа ялалт байгуулдаг. Харин үлдсэн хэсэг нь яагаад ч юм
тэгэхийг хүсдэг боловч чаддаггүй.
Author: admin
Lorem ipsum dolor sit amet, contetur adipcing elit, sed do eiusmod temor incidunt ut labore et dolore agna aliqua. Lorem ipsum dolor sit amet.
0 comments: